"Шинэ бүтээн байгуулалт дунд" хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд
Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх 17.1 км авто замын
барилгын ажлыг "Эсто" ХХК гүйцэтгэж байна. Үүнтэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр ХААИС-ийн хойд замыг өнөөдрөөс эхлэн гурав хоног хаахаар болжээ. Тус хэсэг замыг энэ сарын 5-нд нээнэ гэж Замын цагдаагийн газраас анхаарууллаа.
24tsag.mn