
Ёслолд МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам,Гавж Д.Чойжамц, Ламын гэгээний VIII дүр Данзанжамбалчойжишэнин,Манзушир хутагтын 7-р дүр Данзанжамъян, Одсэр ринбүүчи, Далай ламын Найчин Чойжин Түвдэн Готов нар морилон саатаж сүсэгтэн олонд айлдвар сургаалиа айлдах гэнэ.
Мөн үеэр Ламын гэгээн болон Манзушир хутагтын лаврангийн шав тавих ёслолыг зохион байгуулах Төв бөгөөд аймгийн аварга шалгаруулах Адуучин тэмцээн, хурдан дааганы уралдаан, халх сурын харваа зохион байгуулагдаж түрүүлсэн адуучин болон дааганы уяачид Майдар бурхан гардуулах юм байна.
24tsag.mn