Амралт зугаалгын саруудад хүмүүс цусаа хандивлах нь багасдаг. Үүнтэй холбоотойгоор Цус сэлбэлт судлалын үндэсний төв нөөцийн хомсдолд ороод байна. Ингэснээр цус нэн яаралтай сэлбэх хэрэгтэй өвчтөнүүдийн биеийн байдал хүндэрсээр байгаа гэнэ. Тухайлбал өнөөдрийн байдлаар найман хүүхэдтэй 50 настай ээжид 3-р бүлгийн цус их хэмжээгээр, 23 настай дөнгөж төрсөн нялх биетэй ээжид 2-р бүлгийн цус их хэмжээгээр, 2 настай бяцхан хүүд 2-р бүлгийн цус их хэмжээгээр, 17 настай хүүд 4-р бүлгийн цус яаралтай хэрэгтэй байгаа юм байна.
Энэхүү мэдээг уншиж байх зуур тань хэн нэгнийх нь амь үхлийн ирмэг дээр тулсан үед зөвхөн тохирох бүлгийн аюулгvй цус бэлэн байгаа эсэхээс шууд хамаарч байж болох юм. Тиймээс цусаа өгөхөөс бүү татгалзаарай. Таны өгсөн цус нэгэн сайхан ээжийг, нэгэн сайхан монгол хүнийг аврах болтугай.
24tsag.mn






















































Сэтгэгдэл (2)