
Энэ жилийн ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг 2800-2900 төгрөгний хооронд зарагдахаар болжээ. Ерөнхий боловсролын сургуулиудын номыг бүрэн шинэчилж байгаа аж. Боловсролын яамнаас энэ жилийн хувьд ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг 2850 төгрөгөөр зарахаар болсон гэнэ. Одоогийн байдлаар 12 жилийн тогтолцоотой болсонтой холбоотой бүх ангийн сурах бичгийн номыг шинэчилсэн байгаа аж.
Ерөнхий боловсролын 1-6 дугаар ангийн сурагчдад сурах бичгийг үнэ төлбөргүй тараах юм байна. Харин ахлах анги болох 7-12 ангийн сурагчдад сурах бичгийг нь 2800-2900 хооронд худалдаанд гаргахад бэлэн болоод байгаа юм байна.