Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас зохион байгуулж буй "Иргэдийн мэдээллийн цаг" өнөөдөр Хан-Уул дүүргийн "Иргэдэд үйлчлэх төв байранд" болно.Энэ үеэр улсын бүртгэлийн үйл ажиллагаа, үйлчилгээ, түүнтэй холбоотой хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулахаас гадна иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн бүртгэлийн болон иргэний бүртгэлийн архивын лавлагаа, бүртгэлийн анхан шатны мэдээлэл, бүрдүүлэх материалын гарын авлага, товхимол зэргийг иргэдэд хүргэн ажиллах аж.





















































