
Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд Олон нийтийн цагдаагийн ажилтны эрх зүйн байдлыг хуульчилж өгсний дагуу хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Нийслэлийн цагдаагийн газраас олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллуулах 190 иргэний судалгааг гарган, бүртгэж, 07 дугаар сарын 30, 31-ны өдрүүдэд сэтгэл зүйн сорил болон хандлага тогтоох ярилцлагыг хийж, 08 дугаар сарын 01-ны өдөр эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийг Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгууллаа.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 485 дугаар тушаалаар Олон нийтийн цагдаагийн ажилтны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө батлагдсаны дагуу Цагдаагийн ерөнхий газрын Сургалт, дадлагын төвтэй хамтран сургалтыг 21 хоногийн хугацаатай, 2 үе шаттайгаар тус төвийн байранд 08 дугаар сарын 04–ны өдрөөс эхлүүлэхээр болсон байна.
Цаашид Олон нийтийн цагдаагийн ажилтны хувцас, тусгай хэрэгслийг 2014 оны 08 дугаар сард багтаан хийлгэж бэлэн болгохоор ажиллаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/