
Гадаад худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн зүгээс цахим шуудангаа хакердуулсан, мөнгөө луйвардуулсан гэх гомдол ихээр ирж байгаатай холбогдуулан ТЕГ-ын Кибер аюулгүй байдлын газраас анхааруулга өглөө. Гадаадын байгууллагуудтай цахим шуудангаар харилцан төлбөр мөнгө шилжүүлдэг бол дараах зүйлийг анхаарахыг сануулав. Тодруулбал, цахим шууданг илгээж буй мэйл хаягийг шалгах, банкны нэр, дансны дугаар, байгууллагын нэр зэргийг нягтлах, факс, утсаар холбогдож тулгах, цахим шууданд хандаж буй ажилчдын бүртгэл хийх шаардлагатай гэсэн байна. Мөн цахим шуудангийн нууц үгийг стандартын дагуу хийж, нууц үгээ тогтмол солихоос гадна сэжигтэй хандалт ирвэл мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөжээ.