
12:00 цагаас ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл ”Дэрэн” хөл бөмбөгийн баг тамирчдыг хүлээн авч уулзана. Түүнчлэн 14.00 цагаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа болон буудлагын спортын пара олимпын тамирчидыг хүлээн авч уулзана.
11:00 цагаас УИХ-ын гишүүн Г. Уянга, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Мохамед Малик Фолл нар Налайх дүүрэгт эхийн сүүгээр хооллолтыг дэмжихээр хийгдэж буй ажлуудтай танилцаж, хүүхдээ эхийн сүүгээр хооллож буй залуу ээжүүдтэй уулзана.
МН мэдээллийн төвд
11.00 цагт Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа хэргүүдийн талаар мэдээлэл өгөх найруулагч Г.Бадамрагчаагийн хэвлэлийн хурлыг сонирхоорой.