Жил бүрийн наймдугаар сарын 8-ны өдрийг аавуудын баярын өдөр болгон тэмдэглэдэг. Хэдхэн хоногийн дараа аавуудын өдөр тохиох ба Монгол улс энэ өдрийг 11 дэх жилдээ тэмдэглэх гэж байна. Үүнтэй холбоогдуулан Нийслэлийн Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газар, Монголын Эрэгтэйчүүдийн Холбоо, "Сайхан аав" ТББ хамтран "Миний аав - Миний бахархал" аавдаа илгээх захидлын уралдаан, аав нарын эрүүл мэндийн өдөрлөг, "Аавын бахархал" хэлэлцүүлэг зэрэг олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Сонирхуулахад Монгол улсын хүн амын 1,3 сая буюу 48,6 хувь нь эрэгтэйчүүд байдаг, эрэгтэйчүүдийн нас баралт сүүлийн 3 жил эрс өсч, тэдний насжилт 64,6 буюу эмэгтэйчүүдээс 9 насаар богино насладаг байна.
24tsag.mn





















































