Манай улсын хэмжээнд жил бүрийн наймдугаар сарын 8-ныг "Аавуудын өдөр" болгон 11 дэх жилдээ тэмдэглэх гэж байна. Тэгвэл энэ жил аавуудын баярыг угтан дараах арга хэмжээнүүдийг хийх юм байна.Тухайлбал, өнөөдөр зохион байгуулагчид хүүхдийн зуслангаар явж хүүхдүүдийн дунд "Миний аав, миний бахархал" сэдэвт захидлын уралдаан зарлаж, аав нарт нь захидлыг дамжуулах юм байна. Мөн маргааш Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Албадан саатуулах байр болон Хорих 431 дүгээр ангид эрүүл мэндийн нээлттэй өдөрлөг зохион байгуулж, эцэг хүүхдүүдийг хооронд нь уулзуулах арга хэмжээг зохион байгуулах нь.
Д.Ундрах





















































