Энэ оны 5-р сараас эхлэн Хувьсгалчдын гудамж Зурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртлэх 4,6 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг “Экспресс зам” ХХК гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Энэхүү зам нь хуучин 7 м өргөн байсныг 14 м өргөн зорчих хэсэгтэй хоёр талдаа 2,5 м өргөн явган хүний замтай болгон өргөтгөн шинэчлэж байна. Тухайн замын эхний 2,5 км асфальтбетон хучилтыг хийж наадмын өмнө нээсэн.
Гэвч зарим нэг айл өрх газраа чөлөөлөж өгөхгүй байгаагаас замын ажил удааширч, авто замын зарим хэсэгт өргөн нь 7 м болж нарийсаж байгаа тул иргэд олон нийтийг тухайн замаар зорчихдоо болгоомжтой явахыг анхааруулж байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.





















































