Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар хил давуулсан 22 үлэг гүрвэлийн олдворыг эгүүлэн авчирч манай улсын палеонтологийн үнэт өв алдагдахаас сэргийлэн хамгаалахад хувь нэмэр оруулсан Ж.Гайслер, Т.Ёшикама зэрэг АНУ-ын 9 судлаачдад Ерөнхий сайд Н.Алтанхуяг өргөмжлөл олгосон байна. Үүнд:Ана Балкарсел ‐ Палеонтологийн лабораторийн техникч
Др.Жонатан Гейслер ‐ Палеонтологич
Др.Матт Милхбахлер ‐ Палеонтологч
Жасон Пооле ‐ Палеонтологийн лабораторийн техникч
Тедди Ёшиками ‐ Музейн олон нийт ,боловсролын ажилтан
Мариленн Иее ‐ Фото зурагчин
Карен Поулсон ‐ Археологич
Жулие Питзен ‐О лон улсын сургуулийн багш
Анударь Летиан - Колумбийн их сургуулийн оюутан
Ананд Васкин ‐ Ахлах ангийн сурагч
Хүндэт өргөмжлөлийг манай улсаас НҮБ‐ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч энэ сарын 4‐ны өдөр Нью Йорк хот дахь НҮБ‐ын байнгын төлөөлөгчийн байранд гардуулжээ.
24tsag.mn






















































Сэтгэгдэл (1)