
Төрийн өмчийн таван үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар хувийн хэвшилд шилжүүлээд байгаа. Тодруулбал, Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлын хуучин барилга, байгууламжийг 21.1 саяас дуудаж, 47 сая төгрөгөөр зарсан бол Төрийн банкны тооцооны төв байрыг 88 саяас дуудаж, 89.9 сая төгрөгөөр худалджээ. Үүнээс гадна гурван барилга, байгууламжийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдсан байна. Сэлэнгэ аймгийн “Жигүүр” болон Булган аймгийн “Саам” амралтын газрыг нээлттэйгээр худалдахаар дотоод аудитаар үнэлж, ханшийг тогтоосон ч худалдан аваагүй тул дараагийн удаад хямдруулж худалдахаар болжээ.