
Шалгалтаар нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага стандартыг хангаагүй 8 зөрчил, автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм зөрчиж хууль бусаар зорчигчийг илүү үнээр тээвэрлэсэн 64 зөрчил, нийтийн зорчигч тээврийн цагийн хуваарь болон чиглэл баримтлаагүй 19 зөрчил илэрсэн байна. Зөрчил гөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүдэд автотээврийн тухай хуулийн дагуу 590 мянган төгрөгийн торгууль, шийтгэврийн арга хэмжээ тооцож, техник хяналтын үзлэг оношлогоонд ороогүй, тээвэрлэлтийн баримт бичиггүй 4 тээврийн хэрэгслийг түр саатуулж журамлажээ.
Мөн “Автотээврийн тухай хууль”-д заасны дагуу зөрчилтэй 21 тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэхийг түр хугацаагаар хураасан байна. Шалгалтын үеэр нийтийн тээврийн үйлчилгээний “ЭМСИД” ХХКомпани нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, хажуугийн шил хагархай 19-003 гарааш дугаартай автобусыг нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллуулсан байсныг илрүүлж, зөрчлийг арилгуулахаар түр хугацаагаар зогсоожээ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.