
Ойрын өдрүүдэд бага насны хүүхэд могойд хатгуулж ГССҮТ-д хандах нь ихэссэн байна. Энэ долоо хоногийн байдлаар тус төвийн Хүүхдийг тасагт могойд хатгуулсан хоёр хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Нэг хүүхэд нь хөдөө орон нутгаас ирсэн бөгөөд могойд хатгуулснаас хойш гурав хоногийн дараа эмнэлэгт хэвтсэн учир биеийн байдал нь хүнд байгаа аж. Харин бусад хүүхдийн хувьд амралтын газрууд, зуслангийн ойролцоогоос могойд хатгуулж ирж байгаа гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.