
Африкийн баруун хэсэгт дэлгэрсэн эбола вирусийн улмаас 900 шахам хүн амиа алдсан гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн. Өвчлөгсдийн 90 орчим хувь нь нас бардаг энэхүү тахал тархсан Африк тив рүү Монголын цэргийн багийн бие бүрэлдэхүүн удахгүй явна. Тодруулбал, тэд өнөөдөр Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэхээр жанжин тугандаа хүндэтгэл үзүүлнэ. Тэгвэл цэргээ илгээх гэж буй Өмнөд Суданд тахлын вирус одоогоор бүртгэгдээгүй байгаа аж. Мөн вирус тархсан бүс нутаг манай цэргүүдийн байрлах бүсээс хол гэдгийг албаныхан хэлж байна.
Түүнчлэн манай улсын цэргүүд эндээс явахдаа шаардлагатай бүх вакциныг хийлгээд явах аж. Хэрвээ тэнд вирус орж ирвэл НҮБ-аас эрүүл мэндийг нь хамгаалах зохион байгуулалттын арга хэмжээ хэрэгжүүлэх юм байна.