Энэ жил манай улс 293 мянган га-д улаанбуудай, 13 мянган га-д төмс, 7.9 мянган га-д хүнсний ногоо, 12 мянган га-д тэжээлийн ургамал тариалсан билээ. Одоогоор ургац хураалтын тов гараагүй байгаа бөгөөд бэлтгэл ажил хийгдэж байгааг албаныхан хэллээ. Түүнчлэн энэ жилийн улаанбуудайн урамшуулалын хэмжээ гараагүй байна. Харин Тариалан эрхлэлтийг дэмжих сан үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, иргэдэд олгосон техник тоног төхөөрөмж шатахуун, ургамал хамгааллын бодисын төлбөрт улаанбуудай худалдаж авах бартерийн үнийг 460 мянган төгрөг байхаар тогтоожээ.
24tsag.mn





















































