
Үндэсний их баяр наадмын тухай хуулиар бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг. Хуулийн дагуу наадмын дараа сэргээшийн шинжилгээ авч, нарийн лабораторид шинжлүүлэхээр БНСУ руу илгээсэн байгаа.
Шинжилгээний хариу 21 хоногт багтаж ирнэ хэмээн Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдлээ. Шинжилгээний хариу ирснээс хойш хуулийн дагуу 14 хоногт багтаан олон нийтэд мэдээлэх юм.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)