
Увс аймгийн Хяргас сумын нутагт орших Марцын голын голтриг дээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Цэрэнбадам” гэх компани жилийн өмнөөс хайгуул хийж эхэлсэн төдийгүй 30 жилийн хугацаатай ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байгаа аж. Тус компанийг хайгуул хийх болсноос хойш мал шалтгаангүйгээр хорогдох болсон тул малчид химийн хортой бодис хэрэглэсэн байж болзошгүй хэмээн үзэж, үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан ч хэний ч үгийг авч хэлэлцэхгүй байгаа аж. Улмаар нутгийн иргэд ₮Дэлхийн Монгол ногоон нэгдэл”, “Босоо хөх Монгол” ТББ-уудад ханджээ. Хөдөлгөөнүүдийг шалгахад тус компани нь орон нутгаас зөвшөөрөл аваагүй хэрнээ үйл ажиллагаа явуулж байсан аж. Тиймээс хууль зөрчсөн гэх үндэслэлээр “Цэрэнбадам” компанийг шалгуулахаар шүүхэд хандсан талаар төрийн бус байгууллагынхан мэдээллээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)