
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн бүх тоглоомуудад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр нэгдсэн шалгалт хийнэ гэдгээ өнгөрсөн удаад хэлж байсан. Тэгвэл хэлснийхээ дагуу өнөөдөр шалгалтын ажиллагааг явуулж байна. Энэ шалгалтын хариу гарсаны дараа Паркийг хаах, зарим тоглоомыг лацдах зэрэг асуудлууд үүсч магадгүйг МХЕГ-аас өнгөрсөн удаад мэдээлж байсан билээ.
ҮСАХ 2009 оноос хойш бүх тоглоомоо шинчилсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 50 гаруй тоглоом ажилладаг байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)