Цахимаар газар өмчлүүлэх ажил эхэлснээс хойш нэг долоо хоног өнгөрөхөд одоогийн байдлаар 190 мянга гаруй иргэн газар өмчлөх хүсэлтээ илгээсэн байна. Үүнээс Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэгт газар өмчлөх хүсэлт илгээсэн хүний тоо хамгийн их буюу 64000-аас давсан байгаа юм. Мөн Хан-Уул дүүрэгт 45000 орчим иргэн газар өмчлөхөөр хүсэлтээ илгээсэн бол Багануур дүүрэгт 12000 гаруй иргэн хүсэлт илгээжээ.
Ингээд байршил тус бүрт хичнээн иргэн бүртгүүлснийг сонирхуулъя.




