Хичээлийн шинэ дөхсөнтэй холбогдуулан хөдөө орон нутгийн оюутнууд дотуур байрны эрэлд гардаг. Тиймээс ч өнгөрсөн жил ашиглалтад орсон "Оюутны өргөө" буюу мянган оюутны байрыг сонирхох хүн олон бий. Тэгвэл тус байр энэ хичээлийн жилийн төлбөрөө хараахан тогтоогүй байна. Тодруулбал "Оюутны өргөө" цогцолборын удирдах зөвлөл энэ сарын сүүлээр хуралдаж төлбөрийг албан ёсоор тогтоох аж. МОХ-ны зүгээс төлбөрийг өнгөрсөн жилийнхтэй ойролцоо буюу 68 000 төгрөгт байлгах байр сууриа илэрхийлээд байгаа. Гэвч энэ жил ус, тогны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор бага зэрэг нэмэгдэж магадгүй гэнэ.
Тус байранд орох хүсэлтэй оюутан өөрийн сургуулийн сургалтын албанд бүртгүүлэх хэрэгтэй бөгөөд МОХ-той байранд оюутан оруулах гэрээ байгуулсан сургуулийн оюутнууд л орох боломжтой аж.
24tsag.mn






















































Сэтгэгдэл (1)