
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон "Дэлхийн зөн Налайх 2" орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтарч "Зөв хоололт ба эрүүл хүнс" сэдэвт сургалтыг зохион байгуулжээ. Сургалтанд дүүргийн XIII-XVIII хорооны иргэд оролцож Хүнсний аюулгүй байдал, Хүнсний бүтээглэхүүн сонгохдоо анхаарах зүйлс, худалдан авахад анхаарах зүйлс, хүнсний чанарыг шалгаж авах, Бүтээгдэхүүний хугацааг мэдэхэд суралцаж харилцан туршлага солилцов.
Д.Дуулим