
АНУ-ын Номхон далайн Агаарын хүчний командлалтай хамтран зохион байгуулдаг "Racific angel" эмнэлэг, хүмүүнлэгийн ажиллагааны уламжлалт сургалт дадлага энэ сарын 4-нд "Олныг хамарсан бэртэл гэмтлийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ" сэдэвт туршлага солилцох сургалтаар эхлэв. Энэ сарын 18-ныг хүртэл үргэлжлэх уг сургалт Улаанбаатар хот болон Орхон, Булган аймгуудад зохион байгуулагдах юм.