
Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Онцгой байдлын албаны дөрөвдүгээр ээлжийн бие бүрэлдэхүүн Онцгой байдлын Ерөнхий газрын туганд хүндэтгэл үзүүлж, үдэх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Монгол Улс, Онцгой байдлын албаа төлөөлж НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр Өмнөд Судан улсыг зориж байгаа Онцгой байдлын албаны 29 алба хаагчиддаа эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөн, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ирэхийг ерөөе.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)