
Шинэ хичээлийн жил ойртож байгаатай холбогдуулан 113 мянган оюутанд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрхийг БШУЯ, МОХ, Нийслэлийн нийтийн тээврийн газрууд харилцан зөвшилцсөний үндсэн дээр олгохоор шийдвэрлэсэн байна. Өнөөдрийн байдлаар 80 мянга орчим оюутан смарт карт захиалсан байна. Захиалсан картыг ирэх есдүгээр сарын 1-н гэхэд бэлэн болгохоор төлөвлөжээ.
Д.Дуулим