
Хэрэв та гадаадын аль нэг улсад ажиллаж, амьдарч байх хугацаанд тухайн орны жолооны үнэмлэх авах хүсэлтийг гаргахад таниас зурагтай лавлагаа хүссэн бол, шинээр ажилд ороход тухайн байгууллага жолоодох эрхийн лавлагаа хүссэн бол доорх бичиг баримтыг бүрдүүлж, ЦЕГ-ын Лицензийн төвийн үйлчилгээний танхимын цонхоор ажлын өдрүүдэд өглөөний 08.00-17.00 цагийн хооронд үйлчлүүлнэ үү.
- Гадаад улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа тохиолдолд хөдөлмөрийн биржийн албан бичиг;
- Гадаад улсад сурч, амьдарч байгаа тохиолдолд тухайн улсын түр оршин суух бичиг баримтын хуулбар;
- Иргэний үнэмлэх;
- Жолооны үнэмлэхний хамт бүрдүүлж лавлагаа авна.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж, 1 дүгээр хороо, Нийслэлийн Замын цагдаагийн газрын баруун хаалга /Хуучнаар Замын цагдаагийн газар/
Сэтгэгдэл (1)