
Ойн ажлын хүрээнд ОХУ-аас хүндэт зочид төлөөлөгчид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэх юм. Тиймээс ойг угтаж халхын голын дайны холбогдолтой хөшөө, дурсгалт газруудыг сэргээн засварлах тохижилтийн ажил нийслэлд өрнөж байна.
Тохижилтын ажилтай холбоотойгоор Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө цогцолборыг сэргээн засварлаж байгаа бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Зайсан толгой орчмын хөдөлгөөнийг түр хугацаанд хаахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.