
12:30 цагаас Төв аймгийн Засаг дарга н.Баярбат болон АТГ-ын шийдвэрийн талаар тус аймгийн Баян-Өнжүүл сумын АН-ын дарга Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ
12:00 цагаас ОХУ-ын ЭСЯ-нд ”Халхын гол” номын нээлтийн ажиллагаа болно. Нээлтийн ажиллагаанд Белорусь, Казахстан, ОХУ-ын Элчин сайд нар болон холбогдох хүмүүс ирж оролцоно. Хэвлэлийн хурлын үйл ажиллагаа монгол хэлээр явагдана.
11:00 цагаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2014 оны эхний 7 сарын байдлын статистикийн мэдээллээр Үндэсний статистикийн хорооны байранд хэвлэлийн бага хурал хийнэ.
11:00 цагаас МN мэдээллийн төвд Ази, номхон далайн орнуудын анагаах ухааны сэтгүүлүүдийн холбоо, Номхон далайн баруун бүсийн анагаах ухааны сэтгүүлүүдийг индексжүүлэх байгууллагын хамтарсан олон улсын хурал, сургалтыг 2014 оны 8 дугаар сарын 13-17-нд манай улсад зохион байгуулахаар болж, бэлтгэл ажил хангагдаж байгаа талаар зохион байгуулах комиссоос хэвлэлийн бага хурлыг зохион байгуулна.
09:00-12:00 цагийн хооронд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас МУ-ын Засгийн газар НҮБХС хамтран хэрэгжүүлэх 2012-2016 оны Улс орны хөтөлбөрийн Дунд хугацааны тайлан танилцуулах уулзалт Туушин зочид буудлын Соёмбо хурлын зааланд зохион байгуулагдах гэж байна.
09:00 цагаас “Өөрчлөгдөж буй нийгмийн адилсал, интеграци ба задралын үйл явц” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал ШУА-ийн Хүрээлэнгүүдийн II байранд зохион байгуулагдана.