
Түүнчлэн “Баянхошуу тэмүүлэл” ТББ-тай иргэд хамтран СХД-ийн 10-р хороо Зүүн баян уулын 16,17-р гудамжинд “Хүүхдийн тоглоомын талбай” төсөл хэрэгжүүлэн үерийн ус зайлуулах шуудуутай сагсан бөмбөгийн талбай, сүүдрэвч, сандал, цэцгийн мандал, элсэн талбай хийсэн байна. Хүүхэд залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд зориулсан энэхүү талбайд нэмэлтээр турник, савлуур байршуулан торлосон хашаа хийж 40 м урттай явган хүний зам, гэрэлтүүлэг, хогийн сав тавьжээ. Энэ нь амьдрах орчноо сайжруулахад иргэдийг оролцуулсан тэдний сэтгэлд хүрсэн ажил болжээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.