
Өдөрлөгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа ерөнхий консулын газар, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, ӨвөрМонгол дахь Монгол оюутны холбоо, БНХАУ-Д төгсөгч Монгол оюутнуудын нэгдсэн холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.
Энэхүү өдөрлөгийн үеэр залууст мэдээлэл, зөвлөгөө өгөх, ажлын байр санал болгох, сургалт, судалгаа явуулах, БНХАУ-ын ӨМӨЗО-ны их дээд сургуулиудад элсэлт авах ажээ. Өдөрлөг энэ сарын 13-нд 10.00-17.00 цагийн хооронд Монголын Залуучуудын Холбооны “Залуус танхим”-д зохион байгуулагдах юм байна.
24tsag.mn