
Тэрээр “Манайх хаалгаа бариагүй. Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаад больсон. Архи дарс зарж, ашиг олдоггүй тул түрээсийнхээ төлбөрийг төлж чадахгүйд хүрсэн. Сард 10 сая төгрөгийн түрээс төлж, ажилтнуудын цалин, урсгал зардалд 4-5 сая төгрөг зарцуулдаг. Ингэхээр ашиг олох нь байтугай гаргаж буй зардлаа ч нөхөж чадахгүй. Гэхдээ бид энэ асуудлаа Монголын залуучуудын холбоонд дуулгахад нааштай хүлээж авсан тул тэднийхтэй хамтран үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болсон. Тоног төхөөрөмжөө авчраад байна. Залуучуудын холбоо байр гаргаж өгнө, түрээсийн төлбөр авахгүй гэсэн. Бид ийнхүү залуучуудын төлөө, архигүй нийгмийн төлөө хамтран ажиллахаар болоод байна” гэв. Одоогоор МЗХ энэ асуудалд албан ёсны шийдвэр гаргаагүй байгаа юм байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)