“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан 410 оюутан өнөөдөр Чингисийн талбайд тангарагаа өргөх гэж байна. Тус хөтөлбөрт 42 их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутнууд хамрагдан, цэргийн алба хааж байгаа. Уг ёслолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй албаныхан оролцоно. Оюутан цэргүүд Төв аймгийн Алтанбуоанг сумын нутагт орших “Алтангадас” одонт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвд “Цэргийн тусгай бэлтгэл” сургалтдаа хамрагдан, цэргийн алба хааж байгаа юм. Тэд энэ сарын 15-д халагдана. Т.Энхэлээ





















































