
Улаанбаатар хотод нийт 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах газруудад газар өмчлөх хүсэлтэй иргэдийн бүртгэлийг цахим хэлбэрээр хүлээн авах ажиллагаа 08-р сарын 01-нээс эхэлсэн бөгөөд цахим бүртгэл өнөөдөр өдрийн 12:00 цагаас хаагдаж бүртгүүлсэн иргэдийг тусгай программын тусламжтайгаар сонгон шалгаруулах гэж байна. Энэхүү үйл ажиллагааг өнөөдөр 12:00 цагаас UBS телевизээр шууд дамжуулна.
Өнөөдрийн байдлаар цахим бүртгэлд нийтдээ 265 мянга орчим иргэн бүртгүүлжээ. Үүнээс 14 954 иргэнд газар өмчлөн авах эрх үүсэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.