Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчнүүдийн хамтарсан “Сэлэнгэ-2014” тактикийн хээрийн сургуулийн нээлт 11:00 цагт Дорнод аймаг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн сургалтын төвд болно.
”Өргүй Монгол” ТББ-аас 12.00 цагт ”Монгол ньюс” мэдээллийн төвд улсын эдийн засаг, өрийн талаар мэдээлэл хийж, Засгийн газар, УИХ-ын гишүүдэд мэдэгдэл хүргүүлэх талаараа хэвлэлийн хурал зарласан байна.
11.00 цагаас НМХГ-ын 511 тоот өрөөнд Геодизи, зураг зүйн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын мэдээлэл хийнэ.
12:00 цагаас газар өмчлөх цахим бүртгэлийн системийг хааж бүртгүүлсэн иргэдийг тусгай программын тусламжтайгаар сонгон шалгаруулах үйл ажиллагаа эхэлнэ.





















































