Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Замын ажилд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэлээ

2014-8-15
0
ЖИРГЭХ

p18vde70tu10ojins1eb8t5h10e21        Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж хуралдаанаар нийслэлд хэрэгжиж байгаа автозамын бүтээн байгуулалтын ажилд яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлын тухай хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг дарга Э. Бат-Үүл өнгөрсөн долоо хоногт нийслэлд хэрэгжиж байгаа замын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан. Энэ үеэр газар чөлөөлөлт, хөрөнгө санхүү, зураг төсөл зэргээс шалтгаалаад ажил удааршиж байгаа тухай гүйцэтгэгч компаниудаас танилцуулсан.  Эдгээр асуудлыг удирдлагын зөвлөлөөр хэлэлцүүлж яаралтай арга хэмжээ авна гэдгээ хотын дарга хэлж байсан юм.

Тиймээс, удирдлагын зөвлөлийн хуралдаанаар эдгээр асуудлыг багцлан Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр танилцуулаа.

Тэрээр, Бээжингийн гудамжны 0,9 км авто зам, 74 у/м гүүрийн өргөтгөл шинэчлэлийн ажил, Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн уулзвар хүртэлх 6,0 км авто зам, Яармагийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүртлэх 17,1 км авто замын барилгын ажил, Яармагийн гүүр–Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13,7 км авто зам, Хувьсгалчдын  гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртлэх 4,6 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын талаар товч мэдээлэл өгсөн.  Бээжингийн гудамжны өргөтгөл шинэчлэлийн хувьд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа бөгөөд тус автозам нь ШУТИС-ийн уулзвараас Сансарын туннелийн баруун уулзвар хүртлэх 0,9 км үргэлжлэх зам юм.  Зорчих хэсэг нь нийт 6 эгнээтэй болж, явган хүний зам, гэрэлтүүлэг борооны ус зайлуулах далд байгууламжтай, 74 у/м нуман хэлбэртэй гүүр, дорнын хэв шинжийг агуулсан хүндэтгэлийн хаалга болон сүүдрэвчтэй байхаар зураг төсөл нь батлагдаж ажил эхэлсэн. Гүйцэтгэгчээр “Бээжин констаркшн” компани ажиллаж байгаа бөгөөд ажлын явц 65 хувьтай байгаа юм байна.  ШУТИС-ын уулзвараас 11 хорооллын уулзвар хүртэлх замыг энэ сарын 25-наас өмнө хучилт хийж нээхээр төлөвлөжээ.

Замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээс өмнө тус гудамжаас АНУ-ын элчин сайдын байр хүрэх чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, Сэлбийн баруун эргийн 0,7 км автозамаас Сансарын туннел чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саадгүй явуулах зорилгоор Бээжингийн гудамж, Сэлбийн баруун эргийн 0,7 км автозамыг холбосон автозам барих зайлшгүй шаардлагатай болжээ.  Энэ ажилд 300 сая төгрөг хэрэгтэй гэлээ.
 
Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн уулзвар хүртэл 6,0 км автозамын ажил өнгөрсөн оны 6 сард эхэлсэн. Гүйцэтгэгчээр “Хансуун зам” ХХК ажиллаж байгаа бөгөөд зорчих хэсэг нь  14 метр өргөнтэй байхаас гадна 2 талаараа явган хүний зам, гэрэлтүүлэгтэй байх юм. Одоогоор ажлын явц 30 хувьтай  байгаа юм байна.  Энэхүү ажлыг цаашид үргэжлүүлэн явуулахад замын эхлэлээс 4,5 км-т Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн эзэмшлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам  автозамын дээрээс 5 метр унжсан байна.  Барилгын норм стандартын дагуу цахилгааны утас нь 7 метрээс багагүй өндөрт байх ёстой учраас дээрх стандартыг мөрдөхийн тулд автозамын 2 талд байгаа төмөр бетон шонг өндөрлөж төмөр анкер тулгуураар солих шаардлагатай болжээ. Энэ ажилд 81 сая гаруй төгрөг шаардлагатай болсон байна.

Баянзүрхийн товчооноос Богд уулын замаар, Яармагын гүүр хүртэлх 17,1 км авто замын ажил 2012 оны 6 сард эхэлсэн. ЭСТО ХХК ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 85 хувийн гүйцэтгэлтэй, энэ ондоо багтаан ашиглалтад өгөхөөр ажиллаж байна.

Нийт 17,1 км үргэлжлэх энэ зам нь огцом эргэлтүүд ихтэй, харагдах орчин хязгаарлагдмал учир замын нийт уртад гэрэлтүүлэгтэй байх шаардлагатай  юм байна. Авто замын нэг талаар гэрэлтүүлэгтэй болгоход нэмж 540 гэрэлтүүлгийн шон суурилуулах бөгөөд үүнд 1,1 тэрбум төгрөг хэрэгтэй гэж холбогдох байгууллагаас тогтоожээ.

Удирдлагын зөвлөлийн гишүүд эдгээр асуудлыг хэлэлцээд, Бээжингийн гудамж, Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн уулзвар хүртэлх замуудад шаардлагатай байгаа хөрөнгийг  холбогдох зардлаас гарган шийдвэрлэхээр боллоо.

Мөн Хувьсагчдын гудамжны замын ажил 17 айл газраа чөлөөлөөгүйгээс удааширж байгаа учраас эдгээр иргэдтэй зөвшилцөн газрыг чөлөөлж, зам барилгын ажлыг саадгүй үргэлжлүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болгов гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    3 цаг 19 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    3 цаг 44 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    3 цаг 46 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    4 цаг 49 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    5 цаг 27 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    5 цаг 43 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    6 цаг 4 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    6 цаг 7 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    7 цаг 8 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    7 цаг 18 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    8 цаг 12 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    8 цаг 15 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    8 цаг 32 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    9 цаг 16 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    10 цаг 3 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    10 цаг 18 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    10 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    11 цаг 23 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    11 цаг 26 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    11 цаг 32 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК