
Тус компаниудын мэдэгдэж байгаагаар түнш компаниудын интернет домайн нэр, имэйл хаягт гуравдагч этгээдээс цахим халдлага хийж, хүнд анзаарагдахгүй байдлаар засч харилцах аргаар залилсан байж болзошгүй гэсэн таамгийг дэвшүүлж байна. Эдгээр хэргийг Монгол Улсын холбогдох байгууллагууд тухайн орны хууль хяналтын байгууллагатай хамтран шалгах хүсэлтээ дипломат шугамаар илгээгээд байна.
Иймд ард иргэд, аж ахуйн нэгжүүдээс гадаадын компаниудад мөнгө шилжүүлэхдээ туйлын хариуцлагатай хандаж, харилцагчийн дансны дугаарыг нягтлах, өөрчлөгдсөн тухай мэдэгдэлд яаран итгэхгүй байх, үнэн зөвийг нь тухайн компанитай холбогдон сайтар шалгасны дараа мөнгөн гүйлгээ хийж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулж байна.
Гадаад харилцааны яам
Сэтгэгдэл (1)