
Баруун Африкийн Сьерра-Леон, Либери, Нигери, Гвиней улсад Эбола цусархаг халууралт халдварт өвчин дэгдээд байгаа билээ. Монгол Улсаас өвчний тархалт өндөр байгаа орны нэг болох Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс руу нийт 12 иргэн зорчиж эх орон доо эргэн ирээд байна. Эдгээр иргэнийг улсын хилээр шалган нэвтрүүлэхдээ уг өвчнөөр халдварласан эсэхийг шалгаж үзэхэд ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй бөгөөд холбогдох байгууллагууд иргэдийн биеийн байдлыг үргэлжлүүлэн хянаж байна.
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас халдварт өвчний тархац буурах хүртэл уг өвчин бүртгэгдсэн бүс нутгийн иргэдэд түр хугацаагаар виз олгохгүй байгаа аж.
Мөн уг байгууллагаас уг өвчин бүртгэгдсэн бүс нутаг, улсад зорчих болон тус улсын иргэдийг эх орондоо урихгүй байхыг зөвлөлөө.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)