
“Монос” эмийн сангийн салбараас худалдаалсан тайвшруулах үйлчилгээтэй Фенобарбитал гэх эмэнд 16 хүүхэд хордоод байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. Дээрх хүүхдүүд хордлого авснаас хойш зургаан хоног өнгөрч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тэдний биеийн байдал сайжирч, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан хүүхдүүд энгийн тасаг руу шилжжээ.
Өнгөрсөн удаад "Монос" компанийн дарга хордсон хүүхдүүдийн эцэг, эхтэй уулзсан билээ.