
Өнөөдөр АТГ-ын гадна "Нүүрс" хөтөлбөрт ажиллаж байсан иргэд болон
нийгмийн төлөөлөл жагслаа. Тэд "Ард түмэн айдасгүй амьдармаар байна",
"Нүүрс хөтөлбөрийг зогсоосон АТГ буруутай", "АТГ биднийг ажлын байраар
хангах уу" зэрэг лоозонгууд барьсан байсныг эх сурвалж мэдээлж байна. Тэдний хувьд АТГ-аас болж "Нүүрс"
хөтөлбөр зогсвол ажлын байраа алдаж, амьдрал нь хүндрэх учраас ийнхүү
жагсаал хийн, эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж.