Энэ өвөрмөц маск нь нүүрний арьсанд алдарт ботокс шиг нөлөө үзүүлж, үрчлээнээс сэргийлэх болно.

Цардуулт маск нь жижиг үрчлээг арилгаж, арьсыг чийгшүүлдэг. Илүү үр дүнд хүрэхийн тулд 3 өдөр дараалан маск тавиарай.
Маск бэлдэхийн тулд 1 хоолны халбага төмсний цардуулыг /крахмал/ тал аяга усанд уусган найруулна. Одоо үүнийгээ том саванд хийж, дээр нь хагас литр буцалсан халуун ус нэмж, өтгөртөл чанаарай. Дээр нь 5 хоолны халбага луувангийн шинэ шүүс, 1 хоолны халбага цөцгий нэмнэ. Хэрэглэхийн өмнө энэ бүхнээ маш сайн холих хэрэгтэй.
Маскийг нүүрэндээ нимгэн түрхээд 20-25 минут байлга. Дараа нь бүлээн усаар зайлж угаан, өөрийн арьсанд тохирох тос түрхээрэй.
Үлдсэн холимгоо хөргөгчинд 3 өдөр хадгалан хэрэглэж болно.