
Өнгөрсөн хавар усны үнийг нэмсэн. Харин өнгөрсөн долоо хоногт Эрчим хүчний зохицуулах хорооныхон хуралдаж цахилгааны үнийг нэмэх шийдвэр гаргалаа. Уг шийдвэрийн дагуу аж ахуйн нэгж болон айл өрхүүдэд нийлүүлэх цахилгааны үнийг 1квт тутмыг нь таван төгрөгөөр нэмэхээр болжээ. Цахилгааны үнийн нэмэгдлийг наймдугаар сарын 10-наас эхэлж тооцохоор шийдвэрлэсэн бөгөөд сард 150 квт-аас бага цахилгаан хэрэглэвэл кВт нь 74 төгрөг, үүнээс өндөр гарвал 101.6 төгрөгөөр тооцох гэнэ. Цалин, тэтгэвэрийг нэмээгүй байж ийнхүү цахилгааны үнийг нэмж байгаад иргэд сэтгэл дундуур байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)