“Гудамж” төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж буй зам, уулзварын нэг болох
Хан-Уул дүүргийн арын замын зорчих хэсгийг түр хаахаар болсон байна.
Тодруулбал, Чингисийн өргөн чөлөө, NTV телевизийн арын уулзвараас “Атар
Өргөө” ХК хүртэлх замыг өргөтгөж, хатуу хучилт хийх тул энэ сарын
18-наас 21-ний өдрийн 06.00 цаг хүртэл зорчих хэсгийг түр хаах шийдвэр
гарчээ.

