
Энэ нь өнгөрсөн хавар захиалга өгсөн 63 мянган оюутны эхний ээлжийнх бол энэ сарын 25 гэхэд үлдсэн нь хэвлэгдэж дуусах юм байна. Тиймээс есдүгээр сарын 1-нд хавар захиалга өгсөн оюутан бүр нийтийн тээврээр үнэгүй зорчих боломжтой гэдгийг албаныхан хэлэв. Смарт картны захиалга орсон эсэхийг оюутнууд овог, нэр регистрийн дугаараараа МОХ- ны www.student.org.mn веб хуудас руу орж, хянах боломжтой аж.