
Нийслэлийн Боловсролын газраас цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 25-29 хүртэл ажлын тав хоногт зохион байгуулах болжээ. Үүнтэй холбоотойгоор хамран сургах тойргийг шинэчилсэн байна. Нийслэлийн хэмжээнд энэ хичээлийн жилд 195 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бөгөөд Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар тус бүр нь 100 хүүхдийн багтаамжтай 17 цэцэрлэг ашиглалтад оруулжээ. Гэсэн ч 2-5 насныхны 75 орчим хувийг л цэцэрлэгт хамруулах албан бус тооцоо гарсан аж.
Бүртгэл эхлэхээр эцэг эхчүүд цэцэрлэгийн гадаа хонон өнжин дугаарладаг. Өнөө жил ийм байдал гаргуулахгүйн тулд нийслэлийн Боловсролын газраас зөвлөмж гаргаж байгаа гэнэ. Тус зөвлөмжийг үндэслэн цэцэрлэгүүд бүртгэлээ зохион байгуулах юм байна.
Сэтгэгдэл (3)