
Монголбанк болон үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч", "Актив зууч", "Монголиан пропертис" компаниуд хамтран өнгөрсөн тавдугаар сараас эхлээди орон сууцны үнийн индексийг сар бүр тооцож эхэлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн долдугаар сард зах зээлд нийлүүлсэн орон сууцны үнэ хоёр хувиар өсчээ. Судалгаагаар орон сууцны үнийн индекс утга нь 1.222 гарсан бөгөөд энэ нь өмнөх сараас хоёр хувиар өссөн үзүүлэлт юм байна. Улмаар уг индексийг оны эхний хувьтай харьцуулахад 3.3 жилийн өмнөхөөс 17.2 хувиар өсчээ.