
Энэ оны эхний сарын байдлаар нийгмийн даатгалынн санд 751.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн байна. Энэхүү орлогын дийлэнхийг тэтгэврийн даатгалын сангийн орлого бүрдүүлжээ. Нийгмийн даатгалын санд төвлөрсөн орлого 2013 оны мөн үетэй харьцуулахад 4.2 хувиар өсч, ажилгүйдлийн сангийн орлого буурсан боловч тэтгэврийн даатгалын сангийн орлого өссөн нь голлох нөлөөг үзүүлжээ. Харин долдугаар сарын эцсийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас 734.3 тэрбум төгрөгийн зарлага гарснаас 77.2 хувийг тэтгэврийн даатгалын зардал бүрдүүлсэн байна.