
Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт Монел-Зүүн Алтан-Өлгийн гэр хороолол дунд шинээр баригдаж байгаа 1.2 км авто замын ажлын хүрээнд өчигдөрөөс эхлэн хөдөлгөөн хаалаа. Тус хэсэг замыг энэ сарын 30 хүртэл хааж, газар шорооны ажил, ус зайлуулах хоолой ба замын хашлага суурилуулах ажлууд хийнэ. Зорчих хэсгийн өргөн 7 м, хоёр талдаа тус бүр 1.5 м өргөн явган хүний замтай, нэг талдаа гэрэлтүүлэгтэй зам болох аж. "Өргөн говь" ХХК уг замыг 10 дугаар сарын 01-нд хүлээлгэж өгөх гэрээтэй юм.
24tsag.mn