Энэ хичээлийн жилд 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс 2009 оны нэгдүгээр сарын 1-н хүртэлх хугацаанд төрсөн хүүхдүүд нэгдүгээр ангид элсэнэ. Улсын хэмжээнд 59.500 хүүхэд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэнэ гэсэн судалгааг гаргажээ. БШУЯ-наас тэдэнд зориулан 67 төрлийн 360 мянга гаруй сурах бичгийг шинээр хэвлэсэн ба орон даяар түгээлтийг хийж байгаа аж.