Энэ сарын 8-ны өдөр
БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгод суугаа манай улсын Консулын газрын ажилтан эмэгтэй О 42 давхраас унаж амиа алдсан хэрэг гарсан.
Уг хэргийг Хонконгийн цагдаагийн газраас шалгаж байгаа бөгөөд тус бүсийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг хэргийн тухай нэлээд мэдээлэл гарчээ. Талийгаач эмэгтэй АНУ-ын харъяат нөхрөөсөө гэрлэлтээ цуцлаад хоорондоо хүүхдүүдээ булаацалдаж маргалдаж байжээ. Үүнээс үүдэн тус эмэгтэй сэтгэл санааны маш их хүнд байдалд байсан бөгөөд “Намайг хүн дагаад байга, Өглөө сэрэхэд миний дэргэд нэг хүн байгаад байна” гэж ярьж байжээ. Түүнийг ингэж ярихад нь Хонконгт хамт ажилладаг хүмүүс нь “Энд ямар ч аюулгүй. Тайван бай” гэж тайвшруулж байсан гэнэ. Гэвч сэтгэл санааны цочролоос гарч чадахгүй байж байгаад амьдарч байсан зочид буудлынхаа тагтан дээрээс хүүхдийнхээ дэргэд үсэрсэн гэж тус улсын цагдаагийн байгууллагаас тогтоосон байна. Тиймээс хэргийг амиа хорлолт гэж үзээд хаахаар болжээ.